С.Эрдэнэ дарга 60 тэрбумын СХЕМИЙГ хэрэгжүүлэхээр шийдэж горлигчдоосоо дахин 300 саяыг НЭХЖЭЭ
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-03-28

УИХ-ын ээлжит сонгууль 2020 оны 6 дугаар сарын 24-нд болохоор товлогдсон. Сонгуульд оролцох улстөрийн нам, эвслүүд 3 дугаар сарын 25-наас өмнө амжиж мөрийн хөтөлбөрөө шалгуулахаар Аудитын байгууллагад хандсан. Ингэснээр албан бусаар сонгуулийн сурталчилгааны ажил эхэлсэн гэж хэлэхэд буруудахгүй. Намууд сонгуулийн тухай болон бусад хуулийг зөрчсөн амлалтууд мөрийн хөтөлбөртөө тусгасан нь эхнээсээ ил боллоо. Тухайлбал Монголын улстөрийн томоохон тоглогчдын нэг Ардчилсан намынхан цалингийн дундажийг 3 сая болгоно гэж заасан нь үндсэндээ хуулийн дагуу биш болж байгааг илтгэв.

Ардчилсан намынхан мордохын хазгай гэгчээр эхнээсээ л хэл ам дагуулж, олны анхаарлын төвд оров. Тэд 2016 оны сонгуульд навс ялагдсан алдаагаа 2020 онд мөнгөнөөс болж дахин давтаж ч магадгүй болоод байна. Учир нь эрх баригч намын удирдлагууд мөнгөгүй сонгууль хийхээ удаа дараа тунхаглаж, нэр дэвшигчээс дэнчин, бооцооны мөнгө авахгүй гэсэн. Харин сөрөг хүчнийхэн МӨНГӨНИЙ сонгууль хийнэ гэдгээ аль эрт зарласан.

Тэгвэл намынхан МАН-ын 60 тэрбумын АВЛИГЫН схемийг үргэлжлүүлэхээр зорьж буй бололтой. 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, 100 сая төгрөгийн дэнчингээ төлсөн 100 горлигч байгаа. Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчид 5 дугаар сарын 10-нд тодорно. Тэгэхээр АН-ын 100 горлигчийн 76 нь  С.Эрдэнэ даргын үзэмжээр тодорно гэсэн үг.

Тэгвэл АН-ын удирдлагууд 100 горлигчоосоо тус бүрээс нь дахин 300 сая төгрөг гаргуулах нууц гэрээ байгуулсан гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ. Тэрбээр “СЕХ-оос нэг нэр дэвшигчийн сонгуулиар зарцуулах мөнгөний дээд хэмжээ 700 гаран сая байхаар тогтсон. Аймгуудад нэр дэвшигчид ч ийм дэвшигчид ийм хэмжээний мөнгө гарлагадана. Нэр дэвшигчдийн мөнгө их зарцуулах сул талыг С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын удирдлагууд МӨНГӨ УГААХ арга гэж харсан бололтой. Үндсэндээ нэр дэвшигч хаана ч бай сонгуулиар зарцуулах мөнгөнийхөө 50 хувийг буюу 300 саяыг нь намдаа урьдчилж өгөх ёстой гэж лүндэн буулгаж, зарлигджээ.

Нэр дэвшихээ илэрхийлж, бооцоогоо өгсөн 100 хүн тус бүрээс 300 сая төгрөгийг авах гэж байгаа. Гэхдээ үүнийг өгсөн хүн буцаан авах боломжгүй. Тэгэхээр МӨНГӨ УГААХ, 60 тэрбумын схемийг өөр аргаар хэрэгжүүлж буйтай агаар нэг юм. 100 сая хүн тус бүр 400 саяг АН-ын санхүүд төлрөлүүлбэл 40 тэрбум төгрөг цугларна. Тэдгээрээс 76 нь нэр дэвшинэ гэж тооцвол үлдсэн 24 хүн нь 9,6 тэрбум төгрөгөөр ХОХИРЧ үлдэх гэнэ.

АН-ын удирдлагууд, сонгуулийн менежрүүдийн энэ увайгүй үйлдэл нь намын дүрэм, Сонгуулийн хуулийг элт зөрчиж байгааг горлигчид нь эсэргүүцэж байгаа аж. Түүнчлэн АН-ын ҮБХ-ны гишүүд нь төлсөн татвар, хураамж дэнчингийн мөнгөний зарцуулалтаа ил болгохыг шаардаж, АН-ын гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшилийг далимдуулан их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй хэргээр АТГ-т шалгуулахаар зэхэж буй талаар ч мэдээллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.42.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.