Хөл хорионы үед “Нэг хаалга–Нэг шинжилгээ”-нд хамруулах ажилд үүрэг гүйцэтгэн ажилласан чиг үүргийн 4600төрийн албан хаагч, 912 эмч, эмнэлэгийн байгууллагын ажилтанууддаа Хан-Уул дүүргийн Онцгой комиссын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье.
Халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримтлан “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ндидэвхтэй хамрагдсан Хан-Уул дүүргийн иргэдээ баярлалаа.
2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу Бямба гарагт үлдсэн цөөн тооны өрхийн мэдээллийг хороо тус бүрээр нь судлан “Явуулын шинжилгээний баг” шинжилгээг үргэлжлүүлэн авна.