Ж.Амгалан: Гэртээ тусгаарлагдах ёстой 14 иргэн архи ууж, АГСАМ ТАВЬСАН учраас ЭРҮҮЛЖҮҮЛЭГДСЭН
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-02

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ийн хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлын хангах хуулиар хүлээсэн чиг үүргийн хүлээдэг. Иргэд гадаадаас ирээд гэртээ тусгаарлагдах хугацаагаа чанд сахихгүй байна. Өнгөрсөн хоногуудад гэртээ тусгаарлагдах ёстой иргэдээс 14 иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсам согтуу тавьж эрүүлжүүлэгдэх байдал үүсгэж байна. Энэ бол аюул. Энэ вирус хэзээ ч, хэнээс ч илрэхгүй гэх баталгаа байхгүй.

Энэ хүмүүст Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг тооцохоос өөр арга алга. Тусгаарлалтаас гарч ирээд дайнд яваад ирсэн баатар шиг байж болохгүй. 624 газарт гэртээ тусгаарлагдсан хүмүүс т хяналт тавьж байна. Хүний эрх гэж юм яриад байгаа. Нийтийн эрх ашгийг эрхэмлэх хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.84.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.