Аймгийн хэмжээнд нийт хээлтэгч малын 2,3 хувь төллөөд байна
Үйл явдал
/
2020-04-02

2019 оны жилийн эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээнд 2,629,622 толгой мал тоологдсоны 1,190,051 толгой хээлтэгч буюу нийт малын 45,2 хувийг эзэлж байна. Үүнээс: Ингэ 2320 толгой, гүү 95877 толгой, үнээ 107052 толгой, эм хонь 616170 толгой, эм ямаа 368632 толгой тус тус эзэлжээ.

03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт хээлтэгч малын 2,3 хувь буюу 23449 толгой мал төллөөд байна. Үүнд: Ингэ 70 толгой, гүү 1143 толгой, үнээ 3998 толгой, эм хонь 10833 толгой, эм ямаа 7405 толгой гэж аймгийн Хүнс, Хөдөө, аж ахуйн газраас мэдээлэв.

Аймгийн хэмжээнд энэ онд 1,190,051 хээлтэгч малаас 1,029,535 толгой төл мал хүлээж авах төлөвлөгөөтэй байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.34.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.