Л.Мөнхтүшиг: Индонезод байгаа гурван Монгол охины визийг Японы тал цуцласан. Манай яамыг битгий буруутга
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-02

Индонезод  40 гаруй хонож буй өсвөр насны гурван тамирчин охин Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцонд багтсанд хасагдсан харамсалтай мэдээ цахим орчноор тархаад буй. Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Гурван охины визийг Японы тал цуцалсан. Тиймээс ГХЯ-ыг гүтгэхгүй, үндэслэлгүй мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Тэд энэ сарын 24-нд Монгол Улсын Гадаад харилцааны яаманд бичгээр хандсан. Үүнийх нь дагуу бид Индонезоос Японы виз авч өгсөн юм. Гэтэл Японы тал гуравдугаар сарын 28-наас өмнө олгосон визүүдээ цуцалсан. Тэгээд дээрх гурван охин Японд очих боломжгүй болсон. Түүнээс биш тэдний нэрийг ГХЯ хассан юм ер байхгүй” гэв.

Индонез улсад болсон талбайн теннисний “Fed cup” тэмцээнд оролцон, тус улсаас эх орондоо ирж чадахгүй байгаа гурван тамирчны ар гэр Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд захидал бичсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.91.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.