Ахуй үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй түрээслэгчдийн түрээсийн үнийг 40 хувь буурууллаа
Үйл явдал
/
2020-04-02

Дэлхий нийтэд аюулын харанга дэгдээгээд буй Covid – 19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих үүднээс томоохон ажил арга хэмжээнүүдийг төр засгаас авч хэрэгжүүлж байна. Аймаг орон нутаг ч үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ санал хүсэлтийг сонсож хүүгүй зээл олгох, ажлын байраар хангах, түрээсийг хөнгөлөх зэргээр олон талаар дэмжин ажиллаж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр ашиглалтанд ороод хагас жил гаруйн нүүрийг үзэж буй шинэ ахуй үйлчилгээний төвийн түрээслэгчидтэй өнөөдөр аймгийн удирдлагууд уулзсан юм. Ахуйн үйлчилгээний төв нь нийт 931 мк талбайтай. Үүнээс өнөөдрийн байдлаар түрээслүүлээгүй талбайнууд ч үлдээд байгаа юм байна.

Уулзалтын үеэр тус ахуй үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй түрээслэгчдийн нөхцөл байдлыг аймаг орон нутаг харгалзан үзэж түрээсийн үнийн 40 хувийг бууруулах шийдвэрийг гаргасанаа албан ёсоор мэдэгдлээ.

Жишээлбэл тус байранд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй түрээслэгчид метр кв-ийг 15,000 төгрөгөөр түрээслэдэг байсан бол 2020 он дуустал 9000 төгрөгөөр түрээслэхээр болж байгаа юм. Цаашдаа ч Энэ түрээсийн үнийн дүнг нэмэхгүй байх бодлогыг аймаг баримтлах ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.160.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.