Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт тэргүүлсэн Баянхонгор аймаг шагналаа гардаж авлаа
Үйл явдал
/
2020-04-02

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт тэргүүлсэн байгууллагуудад өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нар шагналыг гардууллаа.

Төр, засгийн дээд байгууллага, яамд /27 байгууллага/аас Улсын Их Хурлын Тамгын газар 96.37, агентлагууд /26 байгууллага/аас Цагдаагийн ерөнхий газар 98, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд/45 байгууллага/аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар 96.62, аймгууд /21 аймаг, байгууллага/аас Баянхонгор аймаг 98.5, Төрийн өмчит компани, Төрийн өмчит үйлдвэрийн газрууд /32 байгууллага/аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 97.25 хувьтай дүгнэгдэж, тус тус тэргүүн байр эзэлсэн байна.

Тэргүүн байрын шагналаа Баянхонгор аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Өнөржаргал, Төрийн архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэг нар өнөөдөр хүндэтгэлтэйгээр гардаж авлаа.

Архив бичиг хэргийн ажил бол түүхэнд үлдэх өв соелоос гадна байгууллагын нүүр царай хамтын бүтээл байдаг. Энэ амжилтыг хамтдаа гаргасан Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-ын хамт олон, нийт архив бичиг хэргийн ажилтнууддаа халуун баяр хүргэе.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.103.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.