ХӨСҮТ-ийн захирал Т. Нямсүрэн: Замын- Үүдэд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй
Үйл явдал
/
2020-04-11

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Т. Нямсүрэн “2020 оны дөрөвдүгээр сарын 9-ны байдлаар ХӨСҮТ болон Монгол улс даяар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Замын- Үүдэд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн Сэлэнгэ аймагт батлагдсан хүний ойрын хавьталд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д 206 хүн хянагдаж эмчлэгдэж байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.117.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.