Гарал үүсэл нь тодорхойгүй малын эм, бодис худалдаалж байжээ
Үйл явдал
/
2020-04-12

НМХГ-ын даргын баталсан 02-01/90 дугаартай “Малын эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад төлөвлөгөөт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар дараах зөрчил илэрсэн байна. Үүнд:

  • Мал эмнэлгийн эмийн санг мэргэжлийн бус хүн удирдсан,
  • Малын их эмч нь, мал эмнэлгийн эм зүйн сургалтад хамрагдаагүй,
  • Итгэмжлэлийн хугацаа дууссан,
  • Ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй,
  • Эм худалдан борлуулах өрөө, агуулахын цэвэрлэгээ угаалга хангалтгүй,
  • Агуулахад температур, чийг хэмжигч байршуулж бүртгэл хөтөлж хэвшээгүй,

Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй малын эм, бодис худалдсан зэрэг байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагаатай холбоотой зөрчил илэрчээ.
Хяналт шалгалт үргэлжилж байна гэж НМХГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.212.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.