Шуурхай: Коронавирусийн 13 тохиолдол шинээр бүртгэгдэж 30 боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-15
 
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар ээлжит цаг үеийн мэдээлэл хийж байна. Тус яамны мэдээлснээр тусгаарлалтаас гарч буй иргэдийг 14 хоног тусгаарлалтын дэглэмийг сайтар сахиж мөрдөхийг зөвлөлөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд үдээс хойш 1 өвчтөн эдгэрч, нийтдээ таван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. Өмнө нь эдгэж гарсан иргэд мөн тусгаарлалтаас гарч, гэрийн 14 хоногийн тусгаарлалтад шилжиж байна. Гэртээ гарсан ч гэсэн давтан шинжилгээ авна. Өчигдөр ХӨСҮТ-д 500 шинжилгээ хийсэн бөгөөд 260 хүнээс коронавирус илрээгүй. Мөн ОХУ-аас ирсэн хүмүүсээс шинжилгээ авахад шинээр 13 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд нийтдээ Монгол Улсад коронавирусийн тохиолдол 30 боллоо. Манай орны хувьд гадаадаас ирсэн иргэдээ 21 хоног тусгаарлаж буй нь зөв зүйтэй арга гэдгийг харуулж байна. Тусгаарлалтаас гарсан иргэд 14 хоногийн дэглэмээ сайн мөрдөх хэрэгтэй. Коронавирусийн халдварын нэг шинж тэмдэг нь уушгины хатгалгаа өвчин. Одоогоор бид 456 ширхэг уушгины аппарат авч нөөцөлсөн. Одоогоор амьсгал дэмжих аппарат хүн амын дунд хангалттай. Мэдээж халдвар кластраар тархвал дутагдалтай байж болзошгүй гэж үзэж байна. Монголд бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлууд тухайн үедээ ямар нэгэн шинж тэмдэг зовиур илрээгүй. Харин ХӨСҮТ-д тусгаарлаж лабораторийн шинжилгээгээр баталсан. Бид гаднаас хүн зөөвөрлөж авчрахдаа сөрөг хариу гарсан хүмүүсээ татан авч, авчирсныхаа дараа тусгаарлаж байна. ОХУ-аас ирж буй хүмүүс маш олон хотоор дамжсан оюутнууд тул дээрх шаардлагыг биелүүлж чадаагүй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.135.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.