Баян-овоо сум Монгол Улсын "төвийн бүсийн шилдэг сум"-аар тодорчээ
Үйл явдал
/
2020-04-15
Улаанбаатар хотноо 2020 оны 04 сарын 11-нд Төвийн бүсийн гишүүдийн хурал болж улсын тэргүүний суманд материал ирүүлсэн 6 аймгийн 6 сумыг хэлэлцэж гишүүдийн саналаар дараах байдлаар байр эзлүүллээ.
 
1. Говь сүмбэр аймаг Сүмбэр сум /Чойр/
2. Өмнөговь аймаг Баян-Овоо сум
3. Дорноговь аймаг Замын-Үүд сум
4. Төв аймгийн Алтанбулаг сум
5. Сэлэнгэ аймгийн Сайхан сум /Хөтөл/
6. Дархан-Уул аймгийн Хонгор сум
Төрөлх сум маань Улсын стратегийн ач холбогдол бүхий хотын статустай Чойр хот, Замын-Үүд зэрэг том сумдуудтай өрсөлдөж 2 дугаар байраар жагсаж Монгол Улсын ТӨВИЙН БҮСИЙН ШИЛДЭГ СУМ боллоо.
Төвийн бүсийн сумдаасаа онцгойрч шилдэгээр шалгарсан Баян-Овоочууддаа халуун баяр, талархал илэрхийлье.
 
 
2020041308_1
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.122.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.