Сургууль, цэцэрлэгийн карантийг 9 сарын 01 хүртэл сунгалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-15

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах чиглэлийг өгсөн билээ. Энэ хүрээнд өнөөдөр /2020.04.14/ Улсын Онцгой комисс хаалттай хуралдлаа. Тэгвэл хуралдаанаас сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Улсын онцгой комиссоор шийдвэр гаргалаа. Хичээл, сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэрийг гаргалаа. Харин зургадугаар сарын 1-н хүртэл теле хичээлийг явуулна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож, анги дэвшүүлнэ. Хүүхэд улираах асуудал гарахгүй. Цэцэрлэг, сургуулийн элсэлтийг наймдугаар сард зохион байгуулна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Цэцэрлэг, сургуулийн халаалтыг дөрөвдүгээр сарын 15-наас зогсоох чиглэл өгсөн" гэх тайлбарыг өглөө. 

Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Эрээн, Замын-Үүдэд байгаа 50 иргэн гуравдугаар сарын 25-нд буцаж ирэх өргөдөл гаргасан. Дөрөвдүгээр сарын 10-нд нөгөө талаас хилээрээ нэвтрүүлж, Монгол Улсад оруулах шийдвэрийг гаргасан. Өнөөдөр асуудлыг оруулж, хэлэлцлээ. Маргааш өглөө 50 иргэнээ татаж авахаар боллоо. Эдгээр иргэний 26 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй дандаа Монгол Улсын иргэн бий" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.151.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.