Амны хаалт зүүгээгүй иргэнийг 150 МЯНГААР ТОРГОНО
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-15

Халдварын үед амны хаалтгүй яваа иргэнийг бусдын эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулж байна хэмээн үзнэ гэж ОБЕГ-ын дарга генерал Т.Бадрал онцлов. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед УОК-оос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй буюу амны хаалт зүүгээгүй иргэнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 150 мянган төгрөгөөр торгоно хэмээн Нийслэлийн Шуурхай штабын өнөөдрийн мэдээллийн үеэр анхаарууллаа. 

Нийслэлийн есөн дүүрэгт 6790 албан хаагч олон нийтийн эзэмшлийн зам талбайд үндсэн ажлынхаа зэрэгцээ хууль тогтоомжийн биелэлт болон УОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, иргэдэд зөвлөмж өгч байна.

НИТХ-ын тэргүүлэгчдийн 3-р сарын 31-ний хуралдаанаар хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаагаар ажиллуулах шийдвэр гаргасан бол өнөөдрийн хуралдаанаар олон нийтийн цагдааг ажиллуулах журам батлагджээ.

Нийслэлийн 173 хороонд олон нийтийн 1700 цагдаа хяналт тавьж, хууль дүрэм сахиулах нь. Цагдаагийн байгууллагаас сургалт явуулж, зөвлөгөө өгсөн. Амны хаалт зүүгээгүй иргэнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх эрхийг олон нийтийн цагдаа мөн хэрэгжүүлэх юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.28.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.