У.Хүрэлсүхийн багийн НЭР ЦЭВЭР, МӨР БҮТЭН сор сэхээтнүүдтэй ТАНИЛЦ
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-04-28

2020 оны сонгуульд оролцохоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 намаас өөрсдийн хүч, нөөц бололцоогоороо 15 нам дангаараа өрсөлдөх бол 4 эвсэл хүч үзэх нь. Эрх баригч нам нэр дэвшигчдээсээ “сохор зоос” ч авахгүйгээр, тендер, концессийн мөнгөөр өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн. Харин сөрөг хүчнийхэн 100 саяын босго тавиад байгаа юм.

Ямартай ч эрх баригчид мөнгөтэй, бизнестэй, ЖДҮ-чид, 60 тэрбумыхнаасаа салж, нэр цэвэр, мөр бүтэн, сор зүтгэлтнүүдээр улс төрийг чимнэ гэдгээ сэлэмтэй сайд баталгаажуулж хэлсэн. Тэр хэлсэндээ хүрч ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон нөхдүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдэж дандаа шинэковуудыг урьж байгаа аж.

Харин сөрөг хүчнийхэн энэ удаад 2016 оны сонгуульд МАН-ын хэрэгжүүлсэн технологийг гүнзгийрүүлэхээр шийдэж залуучуудаа илгээх нь гарцаагүй болоод байгаа. Намынхаа энэ шийдвэрт ундуйцсан сөрөг хүчний лидер улстөрчид өөрсдийгөө “мундаг” хэмээн сэтгэж, барьцаж бие даан нэр дэвшихээ илэрхийлээд байгаа. Тэднийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүлж байгаа бол  хотын дарга асан Улсын баатар Э.Бат-Үүл, Элчин сайд асан, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, Эрчим хүчний дэд сайд асан Доржпүрэв нар өнгөлж байгаа юм.

Бие даах, нам дагах эсэх нь угаас хувь хүний өөрийн шийдвэр учраас тэдэнд хүндэтгэлтэй хандах нь зүйн хэрэг. Тэднээс олонд танигдсанаараа Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл хоёр л нэг нэг судал зулгааж мэднэ. Бусад нь сураггүй байх. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Аз хүү байдал Ёоз хүүгээр цохино гэж үгтэй. Сохор азаар гараад ирэх юм билүү бүү мэд. АН-ынхан угаасаа дотооддоо ширүүн тэмцэлтэй учраас тарж бутрахад амархан нам. Энэ удаад эрх баригч намын “нууц хөзөр”, У.Хүрэлсүхийн багийнхантай танилцъя.

Парламентад ХУЛГАЙЧУУД БИШ сор сор сэхээтнүүд, эрдэмтэд, эмэгтэйчүүд байх ёстой. Намын даргын хувьд өөрийн багаа бүрдүүлж сонгуульд орно. Төрийн сонгууль товлосон хугацаандаа, шударга сайхан явагдана гэдэгт итгэлтэй байна. Манай баг ялах болно хэмээн хэлсэн У.Хүрэлсүхийн багт

Хууччуулаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нутгийн дүү Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Учрал, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Сү.Батболд тэргүүтэй 20 орчим гишүүд багтаж байгаа.

Хуулийн дагуу эмэгтэй квотыг барьж 16 эмэгтэйг Д.Сарангэрэл сайдын өгсөн нэрсийн дагуу шууд оруулна. Архагуудаас Д.Сарангэрэл, Д.Оюунхорол, М.Билэгт, М.Оюунчимэг,  Г.Мөнхцэцэг нарын бүсгүйчүүд байгаа бол хэдэн шинэ залуу бүсгүйчүүдийг бас оруулах төлөвтэй байгаа.

Шинэковуудаас гэвэл өөрийн авьяас чадвар, сонирхол, эрхэлсэн ажлаараа олон нийтэд танигдсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн О.Одбаяр, “Хөгжлийн банк”-ны захирал, шарк Г.Амартүвшин, “ХӨСҮТ”-ийн захирал асан, гавьяат эмч Ж.Чинбүрэн, “Сод монгол”-н Ц.Анандбазар, “МАХН”-д байсан Ж.Сүхбаатар, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Өвөрхангайн Засаг дарга Г.Ганболд, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, НИТХ-ын дарга Р.Дагва, Хотын дарга С.Амарсайхан, Хотын орлогч Ж.Батбаясгалан, Дэд сайд Х.Булгантуяа нарын залуучууд түлхүү орж ирэх нь

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.35.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.