УИХ-ын гишүүн Н.Учрал тойрогтоо
Үйл явдал
/
2020-04-30

Эрхэм баян эрдэм ном гэдэг

Хүүхэд багачуудад ном унших дадал хэвшлийг бий болгох зорилгоор JCI Grand салбар байгууллагатай хамтран "Номоо солилцъё" аяныг Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлж Ерөнхий боловсролын 12, 62, 143, 9 дүгээр сургуулиудад "Бичил номын сан" байршууллаа.

Уг номын сангийн дүрэм нь тун энгийн, өөрийн уншсан нэг номоо авч ирж тавиад оронд нь өөр нэгний уншиж дууссан номыг авч унших. Хүүхэд багачууд ном унших дадал хэвшилтэй болсноор маш олон төрлийн хүмүүжлийн суурийг олж авдаг юм.


Иргэн эрүүл бол улс эрүүл

Бүгд Найрамдах Солонгос улс, Бусан хотын олон улсын хамтын сан, эрүүл мэндийн холбоотой хамтран мэргэжилтэн эмч нарын багийг Монголд урьж авч ирэн СХД-ийн 18, 19, 23, 27, 29-р хороодын иргэдийг дотор, нүд, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухааны үзлэг оношлогоонд хамрууллаа.

Уг үзлэг оношлогоонд жил бүр 5000 иргэн хамрагдсан байна.

СХД-ийн 62-р сургууль 3 ээлжээр хичээллэхээ болино

Нийслэлийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгаа. СХД-ийн 19-р хороонд байрлах 62-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажил ашиглалтад орсноор тус сургуулийн сурагчид 3 ээлжээр хичээллэхээ больж стандартын дагуу 2 ээлжээр хичээллэх боломжтой болох юм.

Хүүхдүүд 3 ээлжээр хичээллэснээр оройн ээлж 20, 21 цагт тарж, өвлийн улиралд хүүхэд багачууд гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөртэй байсан юм. 6.5 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баригдаж буй уг ажил энэ зун ашиглалтанд орно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.123.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.