Төрийн хийсэн ажлыг ТӨЛӨӨЛӨГЧ, ГИШҮҮН хоёр нь БУЛААЦАЛДАЖ эхэлжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-02

Төсвийн хөрөнгөөр зассан зүйлээ төлөөлөгч, гишүүн хоёр булаацалдаж эхэллээ. Хэн нь тойрогтоо илүү ажилласан бэ гэдгээ харуулахын тулд нэг намын хоёр гишүүн Чингэлтэй дүүрэгт булаацалдаж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн санаачлагаар 2018.05.24-ний өдөр Чингэлтэй дүүргийн зарим байршилд Нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг дуудан ирүүлж, газар чөлөөлүүлэх арга хэмжээг авахуулж, нийтийн эзэмшлийн тохижилт хийлгүүлж байгаагийн нэг нь 4-р хороо, Дипломат-95 байрны арын талбай юм. Тухайн давчуухан газарт Гадаад харилцааны яамны ажилтнуудын орон сууцны барилгын суурь ухагдаж олон жил болсноос явган зорчигч, автомашины хөдөлгөөнд эрсдэл учруулсан орчинтой байсан. Т.Аюурсайхан гишүүн анх сонгогдсоноосоо хойш өөрөө биечлэн уйгагүй хөөцөлдөж байж уг газрын зөвшөөрлийг хүчингүй болгуулах арга хэмжээ авахуулсан бөгөөд ГХЯ анхан шатны шүүхийн шийдвэрээр тус газрыг нэр дээрээ эргүүлэн авсан боловч Т.Аюурсайхан гишүүн Д.Цогтбаатар сайд, Д.Даваасүрэн Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзалтууд хийж, тохиролцож ойлголцож, уг газрыг иргэдийнхээ мэдэлд авсан юм. Улмаар Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн зарцуулахаар Нийслэлийн Засаг даргатай тохирсон төсвийн хөрөнгийг уг газарт иргэдэд зориулсан талбай тохижуулах шийдвэрийг Т.Аюурсайхан гишүүн гаргаж, ажлыг УБ хотын захирагчийн ажлын алба, Т.Гантөмөр даргаар хийлгэхийг санал болгож шийдвэрлүүлсэн юм. Цэцэрлэгт талбайн тохижилт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, дуусах шатандаа явна. Үүний дараа Т.Аюурсайхан гишүүний санаачлагаар ар талынх нь нарийхан, эрсдэлтэй автозамыг бага зэрэг өргөсгөх бөгөөд өргөсгөх хэмжээгээр явган хүний замын өргөн, автозамын хооронд шороогоор нь үлдээсэн байгаа. Энэ бүх ажлыг бүтээж болгох амаргүй байсан бөгөөд Т.Аюурсайхан гишүүн тууштай, уйгагүй зүтгэлтэй, зоримог, хөдөлмөрч тулдаа л болгосон юм шүү!
ГЭТЭЛ НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.МӨНХБАТ УГ АЖЛЫГ ӨӨРӨӨ ХИЙСЭН МЭТ ИРГЭДИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙГААГ ХАРААД БИД ТЭВЧИЖ ЧАДСАНГҮЙ! ТҮҮНИЙ ТАВЬСАН ХАШААНЫ ЗАВСРААР АВСАН ФОТО ЗУРАГ ХҮРТЭЛ Т.АЮУРСАЙХАН ГИШҮҮНИЙГ ӨӨРИЙГ НЬ ОРУУЛЖ, ӨӨРИЙНХ НЬ АППАРАТААР ДАРСАН ФОТО ЗУРАГ БӨГӨӨД УГ ЗУРГИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ТАЛБАЙН ТАЙЛБАР САМБАРТ ТАВИУЛАХААР Т.АЮУРСАЙХАН ГИШҮҮН ӨӨРӨӨ ЗУРГУУД ДОТРООСОО СОНГОЖ ӨГСӨН ЮМ! Нотлох зорилгоор эх зургийг нь тавив!
ИЙМД ЭНЭ АЖИЛД ХУРУУ БАЙТУГАЙ ХУМС ХӨДӨЛГӨӨГҮЙ Б.МӨНХБАТ ТА УВАЙГҮЙ ҮЙЛДЭЛДЭЭ Т.АЮУРСАЙХАН ГИШҮҮН БОЛОН ТҮҮНИЙ АЖЛЫН АЛБАНААС УУЧЛАЛТ ГУЙНА УУ! гэжээ... 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.251.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.