Дахин нэг тохиолдол бүртгэгдэж халдварын авсан хүний тоо 39 боллоо
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-03

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэн. 280 хүнээс илрээгүй. Дөрвөн лабораторид нийт 350 шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймгийн лабораторид хийгдсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 25 жолоочийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй.

Франц иргэн өнөөдөр өглөө нутаг буцсан. Би өөрөө биечлэн гаргаж өгөөд ирсэн. Монгол Улсын Засгийн газар, иргэдэд маш их талархаж байгаа илэрхийлсэн. Мөн Чинбаяр ахлагчтай хамт олонд талархал илэрхийлсэн. Та бүхний ачаар эрүүл саруул боллоо хэмээн талархалаа илэрхийлсэн” гэсэн мэдээллийг өглөө.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.187.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.