Гэр хороололд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байна
Үйл явдал
/
2020-05-05

OVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор манай аймаг 4 дүгээр сарын 1-ний өдөр хотынхоо төвийн хэсгийг бүтэн ариутгасан билээ. 

Тэгвэл өчигдөр хуралдсан аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут гэр хорооллын айлуудын нүхэн жорлон буюу ариун цэврийн байгууламжийг ариутгах үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад болон Баян-Өндөр, Жаргалант сумдын удирдлагуудад өгсөн.

Ингээд өнөөдөр Эрдэнэ багаас эхлэн гэр хорооллын айлуудын нүхэн жорлонг ариутгах ажил эхэллээ. Энэ ажлын хүрээнд Баян-Өндөр суманд 1341, Жаргалант суманд 502 буюу нийт 13000 орчим жорлонг ариутгана. Өнөөдрийн байдлаар 1100 орчимыг ариутгаад байна.

       Тус ажилд Баян-Өндөр, Жаргалант сум, ОБГ, МХГ, Мал эмнэлэгийн газар зэрэг байгууллагуудыг татан оролцуулж, багуудын ажлын албатай хамтран 7-10 хоногт багтаан ариутгалыu дуусгах зорилт тавин ажиллаж байна.

Ариутгалын явцад зарим айл хашааны хаалгаа тайлж өгөхгүй байх, нохойгоо сул орхих зэрэг бэрхшээл гарч байна. 

 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.178.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.