Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэг 09:05 цагт газардлаа
Үйл явдал
/
2020-05-04

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийнхээ өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу европын улс орнуудаас иргэдээ авахаар ниссэн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг 09:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 261 иргэн эх орондоо ирснээс өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай 58, жирэмсэн 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна.

Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоног тусгаарлах юм.

Улсын онцгой комиссын Шуурхай штаб

#Бид_ажилласаар_л_байна_харин_Та_өөрийгөө_хамгаалаарай!

#ЗГ #УОК #ГХЯ #ЗТХЯ #ЭМЯ #БХЯ #ОБЕГ #МИАТ #ХХЕГ #МХЕГ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.5.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.