
Хэрэв та аль хэдийн халдвар авчихсан бол коронавирусийн дархлаатай болсон гэсэн үг үү?
Улаанбурхан, салхинцэцэг зэрэг өвчнүүдийг нэг туссан бол дахин энэ өвчнөөр өвчилдөггүй. Харин томуу, татран зэрэг өвчнийг дахин тусах боломжтой. Судлаачид коронавирусийн халдвар авсан хүмүүс зарим төрлийн томуунаас өөрийгөө хамгаалах боломжтой гэдгээс өөр зүйлийг мэдэж чадаагүй байна.
Нэгдүгээрт эсрэг биеийн талаар мэдэх хэрэгтэй. Бид анх удаа халдвар авахад биед мэдрэгдэж буй зовиурыг хурдан арилгах шаардлагатай болдог. Тиймээс хэдэн цагийн дотор бидний төрөлхийн дархлаа идэвхждэг. Төрөлхийн дархлаа нь халдварыг сарниулдаг ч хариу үйлдэл харьцангуй удаан үзүүлдэг. Энэ төрөлхийн дархлааны систем нь халдвартай тэмцэх эсрэг биетийг үүсгэдэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс коронавирусаар өвчлөөд эдгэсэн хүмүүсийн цусанд эсрэг биет үүсдэг. Энэ эсрэг биетүүдийн зарим нь саармагжуулах эсрэг биет байна гэдгийг тогтоосон.
Өөрөөр хэлбэл таны цусанд саармагжуулах эсрэг биет илэрвэл вирус таны эсэд нэвтэрч чадахгүй гэсэн үг. Таньд саармагжуулах эсрэг биет байгаа эсэхийг мэдэхийн тулд лабораторийн тусгай шинжилгээнд орох хэрэгтэй. Гэхдээ таны цусанд саармагжуулах эсрэг биет байсан ч гэсэн энэ нь дахин коронавирусийн халдвар авахгүй гэсэн баталгаа биш. Тухайн хүний биеийн онцлог, саармагжуулах эсрэг биет хэр зэрэг илэрч байгаа зэргээс шалтгаалж дахин тусах эсэх нь хамаарах аж.
Эх сурвалж: koreatimes
Холбоотой мэдээ
-
11 цаг 41 мин
-
11 цаг 49 мин
-
12 цаг 35 мин
-
18 цаг 25 мин
-
18 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 30 мин
-
Уржигдар 12 цаг 57 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
2025-03-10
-
Уржигдар 12 цаг 57 мин
-
Уржигдар 12 цаг 43 мин
-
2025-03-10
-
2025-03-07
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
11 цаг 41 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин