
МУГЖ Гомбын Золбоот нь Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1967 оны 3-р сарын 27-ний хонь жилийн, хонь сарын, хонь өдөр ,хонины ордонд төрсөн нь онцлог юм.1989-1997 онуудад Армийн драмын театрт жүжигчин байсан.Урлагийн замналаа Б.Лхагвасүрэн гуайн “Дутуу хээтэй тооно” жүжгийн Гэндэн хэмээх өвгөний идэр насны дүрээр эхэлсэн бол, дэлгэцийн бүтээлийн гараагаа ч Лхагвасүрэн гуайн бичсэн “Бүлээн нурам” кинонд тоглох санал авч анхны дүрээ мөнхөлжээ. 1990-1999 онд манай кино урлаг уналтад орсон гэж хэлж болно. Тэр үед эл урлагийг нуруун дээрээ үүрч,тэсэж үлдсэн цөөхөн уран бүтээлчийн нэг бол МУГЖ Г.Золбоот билээ.
2000 оноос хойш 20-гаруй жил өнгөт инээд хамтлагт ажиллажээ. Мөн 100 гаруй уран сайхны кино, драмын 21 жүжиг, 50 орчим хошин урлагийн тоглолт, телевизийн зохиомж, теле жүжигт гол болон туслах дүрд тогложээ. Тэдгээрийн дийлэнх нь эерэг дүр аж. Хамгийн олон кинонд дүр бүтээсэн жүжигчин гэхэд хилсдэхгүй билээ. Хамгийн сүүлд “Фантастик” продакшны ЦӨВҮҮН ЦАГ уран сайхны киноны гол дүрийг гайхалтайгаар бүтээж үзэгч фенүүддээ бэлэг бариад буй юм.






-
9 цаг 22 мин
-
14 цаг 9 мин
-
17 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 02 мин
-
Уржигдар 18 цаг 01 мин
-
Уржигдар 16 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 38 мин
-
Уржигдар 14 цаг 33 мин
-
Уржигдар 14 цаг 25 мин
-
Уржигдар 14 цаг 01 мин
-
Уржигдар 12 цаг 36 мин
-
Уржигдар 10 цаг 04 мин
-
Уржигдар 10 цаг 00 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 18 цаг 02 мин
-
2025-03-10
-
Уржигдар 14 цаг 01 мин
-
2025-03-10
-
Уржигдар 10 цаг 00 мин
-
2025-03-07