Баян-овоо сум монгол улсын төвийн бүсийн шилдэг сум болов
Үйл явдал
/
2020-05-07

Эдийн засаг нийгмийн хөгжил дэвшлээрээ аймагтаа 5 удаа тэргүүлж аварга болсон Баян-Овоо сум 2019 оны ажил үйлсээрээ улсдаа тэргүүлж 7 аймаг, 100 гаруй сумаас шалгарч МОНГОЛ УЛСЫН ТӨВИЙН БҮСИЙН ШИЛДЭГ СУМ боллоо. Дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж айл бүрийн өрхийн орлого сайжирч ажилгүйдэл буурсан төдийгүй үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн байна. Иргэн төвтэй төрийн үйлчилгээг цогцлоож зөв засаглал, төсвийн сахилга батыг сайжруулж Монгол улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг үр дүнтэй хэрэгжүүлсэн амжилтыг онцолж байна.


Монгол улсын төвийн бүсийн шилдэг сум, Өмнөговь аймгийн 5 удаагийн аварга сум БАЯН-ОВОО НУТГИЙН хөдөлмөрч, бүтээлч хамт олонд баяр хүргэж өндөр амжилтыг ерөөе.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.26.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.