Цэцэрлэгүүд “Багш хөгжлийн төв”-тэй болж байна
Үйл явдал
/
2020-05-09

Дорнод аймаг 2016 оноос эхлэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Төрийн өмчит ерөнхий боловсролын бүх сургуульд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр “Багш хөгжлийн төв”-ийг байгуулж дуусаад байна. 2020 онд үргэлжлүүлэн сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгүүдэд “Багш хөгжлийн төв”-ийг байгуулж эхэллээ.

Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэг болон Шинэ хөгжил цэцэрлэгт Багш хөгжлийн төвд шаардагдах иж бүрэн тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.
Тэрээр хэлсэн үгэндээ: “Багш нар өрсөлдөх чадвартай, мэдлэг, боловсролтой монгол хүнийг бэлтгэхийн тулд өөрсдөө ийм хэмжээний мэдлэг олгох чадвартай, заах арга зүйтэй байх ёстой. Материаллаг зүйлийг хэзээ ч бүтээн босгож болдог бол хүнээр хүн хийж, хөгжүүлэх ухаан нь хэцүү ч бид хичээвэл ирээдүйд юуг ч бүтээж болно гэсэн үг юм” гэв.

 

“Багш хөгжлийн төв”-д багшийн сандал, номын тавиур, уулзалтын том ширээ, олон үйлдэлт принтер, ус буцалгагч, компьютер иж бүрэн,сургалтын хэрэглэгдэхүүний тавиур, бичил долгионы зуух, тавиур, эмийн сангийн тавиур зэрэг тавилга тоног төхөөрөмжүүд багтаж байна.

Багш хөгжлийн төвтэй болсноор багш нар ажлын байрандаа мэргэжил, арга зүйгээ дээшлүүлж, арга туршлагаасаа солилцох боломж бүрдэж байгаа юм."

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.139.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.