Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны бумбатын булгийн орчимд 5000 ширхэг мод тарина
Үйл явдал
/
2021-10-07
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн Сонгинохайрхан дүүрэгт эхэллээ. Энэхүү арга хэмжээг 24-р хорооны Баруун салаа Бумбатын булгийн орчимд зохион байгуулж байна.
Мод тарих үндэсний хөдөлгөөн дүүргийн хэмжээнд аравдугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд санхүүгийн 60 байгууллага 5000 ширхэг мод тарих юм. Дүүргийн хэмжээнд нээлтийн үйл ажиллагаа болон мод тарих ажлыг байгууллагуудын дунд цагийн хуваарийн дагуу зохион байгууллаа. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй арга хэмжээнд одоогийн байдлаар санхүүгийн нэгдлийн 16 байгууллага оролцож хуваарийн дагуу 1200 гаруй Буйлс, Гүйлс, Хайлаас, Улиас, Агч зэрэг хэд, хэдэн төрлийн модыг суулгасан байна.
Ирээдүйн дөрвөн жилийн хугацаанд ногоон хөгжлийг дэмжиж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулан ажиллахаар төлөвлөж байгаа. Тиймээс бидний зорилгод хувь нэмэр оруулж, Үндэсний мод тарих арга хэмжээнд идэвхтэй оролцож буй нийт байгууллагууддаа талархал илэрхийлье.
Модыг тарихаас гадна арчилж ургуулна гэдэг маш чухал ажил байдаг. Тиймээс дүүргийн зүгээс нийт байгууллагуудын суулгасан модыг цаашид арчлан ургуулж, ногоон орчин бүрдүүлэхэд онцгой анхаарах болно. Сонгинохайрхан дүүрэгтээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.12.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.