МАН-ын Бага хурал энэ сарын 16-нд болно
Үйл явдал
/
2020-05-14

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2020.05.12/ хуралдсан байна. Хуралдаанаар МАН-ын Бага хурлын товыг хэлэлцсэн бөгөөд энэ сарын 16-нд хийхээр тогтжээ.

Сонгуулийн тухай хуулиар тавдугаар сарын 10-16-ны хооронд нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Энэ дагуу Бага хурлаар  МАН-аас 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.188.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.