Аеросити, Майдар хотын нэрийг өөрчилж Тулуй болгох саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гаргажээ
Үйл явдал
/
2020-05-15

УИХ-ын чуулганы хуралдаан хаалтаа хийхээр төлөвлөж байна. Үүнтэй зэрэгцээд томилгоо, хууль тогтоомжуудыг баталдаг нь бараг уламжлал болоод байна.

Тэгвэл энэ удаад ч мөн Төв аймгийн Сэргэлэн суманд Аеросити, Майдар хот байгуулах тогтоолын төсөл гэнэт орж, УИХ дээр маргаан дагуулаад байна. Гэхдээ хот байгуулах дээр бус зөвхөн эдгээр хотуудын нэрийг хэрхэх вэ гэдэг дээр төрийн түшээд маань сэтгэлээ чилээж, маргалдаж сууна. Аеросити хэмээх хотын нэрийг өөрчил Тулуй болгох саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гаргажээ. Харин энэ нэр нь Төв аймгаас сонгогдсон гишүүд төдийгүй нутгийханд таалагдахгүй байгаа бололтой. Тиймээс УИХ дээр маргаан дагуулж, Шинэ Зуунмод хот гэж нэрлэх талаар маргаан дагуулсаар дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Угтаа бол Хотын нэр өгөх нь чухал асуудал биш. Энэ хот ямар бүтэцтэй, дэд бүтэц, ажлын байр, амьдрах орчин, санхүүгийн эх үүсвэр гээд олон чухал асуудлыг төрийн түшээд ярих үүрэгтэй болохоос нэр солих дээр маргалдаж, цаг алдах нь ёс зүйд нийцмээргүй санагдах. Хамгийн эхний алхам болох тооцоо судалгаа, түүн дээр үндэслэсэн санхүүгийн эх үүсвэр, түүний дараа тэнд амьдрах иргэдийн аюулгүй байдал, амьдралын баталгаа гээд олон чухал асуудлыг тойргоос сонгогдсон нь ч, төр төлөөлж байгаа түгээр нь ч ярих үүрэгтэй болохоос асуудлыг голыг нь олохгүй хэлэлцэж байгаа асуудлаа үнэ цэнэгүй болгодог уламжлал тогтчих вий дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.251.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.