Коронавирус: Зуны халуун уур амьсгал вирусийн тархалтыг зогсоох биш илүү их тараах магадлалтай
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-15

Зуны халуун уур амьсгал коронавирусийг зогсоох биш улам их тархаах магадлалтай учир ОХУ-д өвчлөлийн тохиолдол ихсэх төлөвтэй байгааг коронавирусийн судалгааны багийг удирдаж буй Казанийн Холбооны Их Сургуулийн Клиник судалгааны төвийн захирал Альберт Ризванов хэлжээ.

Агаарын бага температур нь вирусийн амьдрах чадварыг нэмэгдүүлдэг. Вирус тархах тохиромжтой температур нь 4-8 градус байна. Гэхдээ вирус ихэвчлэн агаараар дамждаг (ярих, найтаах, ханиалгах, эсвэл зүгээр л амьсгалах), гар барих, бохирдоод удаагүй гадаргууд хүрэх зэрэгт вирус амархан халдана. Эдгээр үйлдлүүд нь зуны халуун температурт илүү хурдан халдаж, цааш хурдан тархах эрсдлийг бий болгож буйг Ризванов хэлэв.

Эрдэмтдийн хэлж буйгаар халуун байхад хүмүүс  энгийн үеэсээ илүү их гарч, бие биетэйгээ уулзах хандлагатай болдог. Энэ нь мөн вирус тархах эрсдэлт хүчин зүйл болж магадгүй" гэж дүгнэжээ.

Өнөөдрийг хүртэл ОХУ-д нийт 242,271 коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн.  Үүнээс 48003 хүн эдгэсэн байна.

Эх сурвалж: tass.com

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.151.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.