19 хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдын тоо 61 боллоо
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-15

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Өчигдөр буюу тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаагийн хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан. 
Хоёр лабораторид 375 хүнд шинжилгээ хийгдсэн. Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. 

ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 61 боллоо" гэв. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.220.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.