“Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд сайн ажилласан багуудыг дэмжин, урамшуулж байна
Үйл явдал
/
2020-05-15

Дорнод аймгийн төсвөөс анх удаа аймгийнхаа 67 багт тоног төхөөрөмж, тавилга зэрэг тохижилтийн эд зүйлс болон мотоцикл зэргийг шийдвэрлээд байна.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн энэ сарын 12-ны өдөр Булган, Хөлөнбуйр сумдад ажиллах үеэрээ багуудын хөгжил, ажлыг дэмжиж урамшуулах үүднээс Булган сумын 4 дүгээр багт шинэ мотоцикл,

Хөлөнбуйр сумын ажлын албанд 1 том ширээ, 20ш сандлыг тус тус хүлээлгэн өглөө.

Тэрээр “Улс орны хөгжил багаас эхэлнэ. Иймээс цаашид ч бодлогоор дэмжин ажиллана” гэдгээ илэрхийллээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.241.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.