Төрийн 185 төрлийн лавлагаа, үйлчилгээг сумаасаа цахимаар авах боломж бүрдлээ
Үйл явдал
/
2020-05-19

МУ-ын төрийн бүх үйлчилгээг цахимжуулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор E-MONGOLIA төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төслийн хүрээнд МУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран өнөөдөр Дорнод аймгийн 14 сумын ажилтнуудад “Төрийн зарим үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим болон операторын горимоор үзүүлэх чиг үүрэг бүхий нэгдсэн портал систем болон төрийн байгууллагуудын дотоод удирдлагын систем”-ийг эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Иргэд өмнө нь Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас 24 нэр төрлийн үйлчилгээ авдаг байсан бол сумдад төрийн үйлчилгээний операторын болон нэгдсэн портал систем WWW.E-MONGOLIA.MN, төрийн байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем WWW.ERP.E-MONGOLIA.MN систем нэвтэрснээр 185 төрлийн лавлагаа тодорхойлолтыг аль ч сумын ЗДТГ-ын төрийн үйлчилгээний оператораас авах боломжтой болж байна. Үүнээс гадна интернеттэй нөхцөлд 24 цагийн турш www.e-mongolia.mn портал сайтруу хандаж гар утас, суурин компьютероосоо ч төрийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэх юм.

Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах иж бүрэн компьютер, 3 үйлдэлт принтер, үнэлгээний төхөөрөмж, тоон гарын үсэг тээгч төхөөрөмж, телефон аппарат зэрэг 5 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг сум бүрт гардууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.251.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.