УЛСТӨРЧ СЭТГҮҮЛ: Хамгийн чухал нь ХҮҮХЭД гэсэн зарчмыг баримтлагч хатагтай
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-19

“Улстөрч” сэтгүүлийн тавдугаар сарын дугаар хэвлэгдэн гарч, уншигч таны гарт хүрлээ. Шинэ дугаарын онцлох зочноор Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч  Шижирбаатарын Анхмаа уригдан оролцож хариуцсан салбар, эрхэлж буй ажлынхаа талаар өгүүлсэн ярилцлага багтлаа. Түүний хувьд “Хамгийн чухал нь ХҮҮХЭД” гэсэн зарчмыг, ажил амьдралдаа баримталдаг гэнэ. Таны оюуны хөрөнгө оруулалтад зориулж “Монсудар” хэвлэлийн газрын ерөнхий захирал Р.Энхбатын “Монгол улс эх хэлний бодлогоо алдчихсан. Төр нь ч тоохоо больсон” гарчиг бүхий сонирхолтой ярилцлага.

Улстөрчийн яриа буланд Сонгинохайрхан дүүргийн Шинэ намын дарга Д.Энхсайхан уригдаж, өөрийн намын мөрийн хөтөлбөр, бүтэц, зохион байгуулалт болон цаг үеийн асуудлаар ярилцсан. Инноваци буланд Монголын анхны хүүхдийн онлайн системийг хэрэглээнд нэвтрүүлсэн “Марчаахай” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Н.Даваасүрэнг онцолж хүүхдийн бүтээлийн тухай ярилцсан.

Манлайлагч буланд Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн хувь хүний манлайлал гэж юу болох, нийгмийн зүтгэлтэн хүн ямар байх ёстой вэ зэрэг сонирхолтой сэдвээр яриа өрнүүлсэн. “Who is who” буландаа дэлхийд монголын нэрийг мандуулсан, Монгол Улсын хүнд үйлдвэрийн салбарт тод мөртэй яваа Ц.Гарамжав гэх бүсгүйн эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр, шударга хөдөлмөр, хөлс хүчийг өгүүлсэн.  Мөн коронавирусийн үеийн монголын эдийн засгийн байдал болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хөрөг, мөнхийн хөрш Орос-Монгол улсуудын харилцааны тухай мэдээлэл нийтлэлийг “Улстөрч” сэтгүүлийн энэ дугаараас унших боломжтой. Та манай сэтгүүлийн захиалн сонирхолтой ярилцлага, нийтлэлийг уншихыг хүсвэл WWW.ULSTURCH.MN  сайтаас цахим хэлбэрээр болон редакцийн байрнаас худалдан авч унших боломжтой юм.

Монголын төлөө уншигч тантай хамт... Улстөрч сэтгүүл.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.