“Эрдмийн өргөө” сургуулийн захирлыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлжээ
Үйл явдал
/
2020-05-19

Covid-19 цар тахлын улмаас Монгол улс хөл хорио тогтоож сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ныг хүртэл түр хугацаанд зогсоосон. 

Энэ хугацаанд БГД-ын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирал Н.Байгалмааг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж түүний оронд 130 дугаар сургуулийн захирлаар ажиллаж буй Н.Баярбаатарыг хууль бусаар томилохоор зэхэж байгаа аж.

Тус шийдвэрийг тус сургуулийн багш ажилчид эсэргүүцэж АТГ, БСШУЯ, холбогдох албан тушаалтнуудад хүсэлт хүргүүлсэн боловч өнөөг хүртэл ямар нэг тоймтой хариу өгөөгүй өдийг хүрчээ.

Иймд тус сургуулийн багш нар хууль бус томилгоог эсэргүүцэж, үндэслэлгүй шийдвэрийг цуцлах хүртэл тууштай тэмцэхээ илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.217.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.