АН, МАН-с нэр дэвшиж буй ХҮЧИРХЭГ 32 эмэгтэйтэй ТАНИЛЦ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-19

УИХ-ын ээлжит сонгуульд нам, эвслийн нэр дэвшигчид тодроод байна. Сонгуулийн хуулийн дагуу улстөрийн нам эвслүүд 20 хувьд нь эмэгтэй нэр дэвшигч шигтгэсэн байх ёстой. 

МАН-аас нэр дэвшиж буй эмэгтэйчүүд:

  1. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг
  2. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан
  3. УИХ-ын гишүүн Т.Ганди
  4. Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслангийн захирал Д.Гантөгс
  5. МУИС-ийн дозтор профессор Ч.Ундрам
  6. "Сөүл" группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор
  7. Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл
  8. Сангийн дэд сайд Х.Булгантуяа
  9. Улс төр судлаач Ц.Мөнхцэцэг
  10. Сэтгүүлч Б.Жаргалмаа
  11. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нарын 11 эмэгтэй сонгуульд өрсөлдөхөөр болжээ. П.Анужингийн хувьд 2016 оны сонгуульд Баянзүрх дүүргээс бие даан өрсөлдөж С.Жавхланд ялагдаж байсан түүхтэй.

Тус намаас хуучин буюу одоогийн гишүүдийн хувьд:

  1. ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл
  2. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  3. Б.Саранчимэг
  4. Г.Мөнхцэцэг
  5. Ц.Цогзолмаа нарын таван гишүүний нэрийг дэвшүүлсэн байна. Ингэснээр МАН-аас 16 эмэгтэй сонгуульд өрсөлдөх юм.

АН-аас нэр дэвшиж буй эмэгтэйчүүд:

  1. АН-ын ҮБХ-ны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн А.Адъяасүрэн
  2. УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан О.Батханд
  3. НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг
  4. Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын Зөвлөх, эдийн засагч Д.Үүрийнтуяа
  5. Хүний их эмч Д.Эрдэнэсувд
  6. АН-ын гишүүн Б.Баярмаа
  7. АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Пүрэвхатан
  8. “TВ2” телевизийн ерөнхий захирал, сэтгүүлч Д.Энхтуяа
  9. АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Алтанцэцэг
  10. НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг
  11. УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга
  12. Хуульч Р.Булгамаа
  13. УИХ-ын гишүүн асан, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа
  14. АН-ын ҮБХ-ны гишүүн П.Цэцэгмаа
  15. АН-ын гишүүн Б.Пунсалмаа нарын 14 эмэгтэйг нэр дэвшүүлжээ.

Үүн дээр З.Нарантуяа гишүүн нэмэгдсэнээр 16 эмэгтэй сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр тус намын ганц эмэгтэй гишүүн. 

Сонгуулийн тухай хуулийн 30.2 дахь заалтад нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэж заасан байдаг. Хуулийн дагуу хоёр томоохон намын хувьд 16,16 эмэгтэй нэр дэвшигчтэй байна.

Одоогийн парламентад МАН-12, АН-1 эмэгтэй гишүүний төлөөлөлтэй байгаа билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.202.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.