Коронавирус: ОХУ-д тавдугаар сарын нэгнээс хойш анх удаа 9000-аас доош тохиолдол бүртгэгджээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-19

ОХУ-д коронавирусийн тохиолдлын тоо сүүлийн нэг өдөр 8926 бүртгэгдсэн нь  тавдугаар сарын нэгнээс хойш анх удаа 9000-аас бага халдвар бүртгэгдсэн тохиолдол болжээ.

Москва хотод өчигдрийн байдлаар 3238 коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдлын тоо 146062 болжээ.

ОХУ-ын нийслэл Москва хотод гурав дахь өдрөө дараалан 4000-аас бага тохиолдол бүртгэгдсэнээр өдөр тутмын өсөлт нь 2.8% -аас 2.3% хүртэл буурсан үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: tass.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.171.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.