Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны иргэд загвар гудамж төсөлд хамрагдаж эхэллээ
Үйл явдал
/
2020-05-20

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгждэг “Монгол ногоо” төслийн “Загвар гудамж” төсөлд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 15 өрх хамрагдахаар боллоо. Тус төслөөс дэд бүтцэд холбогдсон захын гэр хорооллын айл өрхүүдийг хамруулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ онд улсын хэмжээнд нийт 5 гудамжинд төсөл хэрэгжүүлэхээс дүүргийн 7 дугаар хороо шалгарсан юм. “Дэд бүтцийн төв” төслийн хүрээнд халуун, хүйтэн ус зэрэг инженерийн шугам сүлжээнд холбогдсон усалгааны асуудлаа бүрэн шийдсэн айл өрхүүдийг сонгон авсан байна.

Өнөөдөр тус төслийн 3 дугаар бүрэлдэхүүн хэсэг “Фермер эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-аас сонгогдсон 15 өрхөд ногооны үрийн багц, хүлэмж, багажийг хүлээлгэн өгч, хамтран ажиллах гэрээгээ байгуулж, хашаандаа ногоо тарих технологийг зааж, үзүүлэх сургалт хэлбэрээр газар дээр нь сургалт зохион байгууллаа.

 

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.145.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.