НҮБ: Цар тахлын улмаас хоол хүнсний хомсдолд ороод буй 47 орон байна
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-20

Хойд Солонгосыг оролцуулаад 47 орны 183 сая хүн ам хоол хүнсний хомсдолд ороод байна. Хилийн хаалт, дэлхийн хоол хүнсний нийлүүлэлт  тасалдсан зэргээс болж тэдний газар тариалангийн бүтээгдэхүүн авах боломж хязгаарлагдсан гэж АНУ-ын хүнсний агентлаг мэдээлэв.

Мөн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) тайланд дурдсанаар хямралтай байгаа орнуудад шаардлагатай тусламж үзүүлэхэд энэ жил 350 орчим сая ам.доллар шаардлагатай болно гэж тооцоолжээ.

Коронавирусийн цар тахал нь хүнсний тогтолцоонд шууд нөлөөлж байна. Шууд бус байдлаар худалдан авах чадвар буурах, хоол хүнс үйлдвэрлэх, түгээх хүчин чадал буурах, халамжийг ихэсгэх зэрэгт нөлөөлж байна. Эдгээр нь дан ялангуяа ядуу болон эмзэг бүлгийнхэнд хүчтэй нөлөөлж байна гэж нэмж хэлэв.

Хойд Солонгос улсын хувьд цаг уурын таагүй нөхцөл байдлаас болоод хоол хүнсний хомсдолд нэрвэгдэж, бордоо болон бусад газар тариалангийн гол материалыг авах боломж нь хязгаарлагджээ.

Эх сурвалж: koreatimes

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.57.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.