“Хотын соёл ба музей” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Үйл явдал
/
2020-05-20

Зориг сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг-аас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өөс бүрдсэн “Активистс” багийн залуус “Гэрээсээ Музейд төслийг санаачлан, хэрэгжүүлж байгаа юм. “Хотын соёл ба музей” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Тус залуус хөл хорио тогтоосон энэ цаг үед, хүүхэд, залууст үр өгөөжтэй, гар утас, лаптоп зэрэг ухаалаг төхөөрөмжид зарцуулах цаг хугацааг ашигтай байлгах үүднээс дээрх төслийн санааг олжээ. “Гэрээсээ Музейд” төсөл нь дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үед иргэдийн, нэн ялангуяа хүүхэд, залуусын ухаалаг хэрэгсэлд зарцуулах цагийг үр дүнтэй ашиглахад нэмэр болох, технологийн дэвшлийг ашиглан үндэсний өв соёл, түүхэн дурсгалт үзмэрүүдийг олон нийтэд түгээж, мэдээллийг хялбаршуулах зорилготой аж.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын дөрвөн музейг виртуалаар танилцуулж байна. Үүнд Монголын Театрын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Сансар, од эрхэсийн ордон, Улаанбаатарын хотын музейн онцлох танхимын виртуал аялал, сонирхолтой үзмэр, баримтууд, подкаст зэрэг багтаж байна. Та бүхэн төслийн хүрээнд залууст хүргэж буй контентуудыг “Гэрээсээ музейд төсөл” фейсбүүк хуудас, ub.life сайтаас хүлээн авч сонирхох боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.71.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.