Нэр дэвшигчдийг "10 тэрбум"-аар БАРЬЦААЛЖ хорих шийдвэр гаргасан ШҮҮГЧ хэн хэн бэ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-20

Монгол Улсын Их хурлын ээлжит, наймдахь удаагийн сонгууль болоход таван хоног үлдлээ. Энэ удаагийн сонгуульд улстөрийн 14 нам, 3 эвсэл, бие даагчдаас бүрдсэн нийт 606 хүн Үндсэн хуулиар олгогдсон СОНГОГДОХ ЭРХ-ээ эдлэхээр Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх, мандатаа авсан.

Гэвч мордохын хазгай гэгчээр УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг сонгуулийн сурталчилгааны компанит ажил эхлэхээс өмнөхөн шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн үеэр таслан сэргийлэх арга хэмжээ авч, ШШЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид ЦАГДАН ХОРЬСОН. Түүнийг Эрүүгийн хуулийн 21.2-1, 22.1-3 дахь заалтуудад буруутган шалгаж байгаа байгаа. Түүний дараа УИХ-ын сонгуулийн 13-р тойрог Сэлэнгэ аймагт МАН-с нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн 22,1-3 дахь заалтыг үндэслэн мөн л таслан сэргийлэх арга хэмжээ авч ЦАГДАН ХОРИОД байгаа. Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд шүүхийн тусгай санд 10 тэрбум төгрөг байршуулахыг шаардсан. Гэвч уг мөнгийг байршуулаагүй учраас түүнд ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ авч буй юм.

Тэдний араас Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох авлига албан тушаалын хэргийг хэлэлцэж, мөн л шүүхийн тусгай санд 10 тэрбум төгрөг байршуулаагүй гэх үндэслэлээр Сэлэнгэ аймагт АН-с нэр дэвшигч С.Баярцогт, Хөвсгөл аймагт АН-с нэр дэвшигч Да.Ганболдыг, хоёр тэрбум төгрөг тушаагаагүй гэх үндэслэлээр Дархан-Уул аймагт АН-с нэр дэвшигч Б.Бямбасайхан нарт таслан сэргийлэх арга хэмжээ авч 461-р хорих ангид саатуулсан.

Түүнчлэн “Сахигтун, Үндсэн хуулийн 19” эвслийн тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтыг мөн буруутган улмаар цагдан хориод байна. Ингэснээр Үндсэн хуулиар олгогдсон СОНГОГДОХ ЭРХ НЬ ЗӨРЧИГДСӨН зургаан нэр дэвшигч 461-р хорих ангийн торны цаанаас сонгуульдахаар болов.

Шүүхээс нэр дэвшигчдийг цагдан хорьсон уг шийдвэр нь Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн  35.2.Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно: 35.2.1.эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгааг хуульчид болон УИХ-ын гишүүд илэрийлж байгаа юм. Энэ нь сонгуулийн үеэр улстөрчдийг намнах гэсэн, улстөрийн захиалгат, өндөр төлбөртэй баривчилгаа. Шүүгчид томилдог хүндээ үйлчилж, хараат бус байдлаа алдаж, хэн нэгэн хүчтэй улстөрийн тоглоом болсон гэх хардлагыг нийгэмд төрүүлээд байгаа юм. Бас шүүгчдийг “10 тэрбумын үнэт хүрч, худалдагдсан” гэх хардлагыг ч төрүүлээд байна.

Ингээд шүүгдэгч нараас “10 тэрбумын барьцаа хөрөнгө нэхэж, төлөөгүй учраас ШОРОНД ХИЙХ шийдвэр гаргасан ШҮҮГЧ НАР ХЭН БЭ ГЭДГИЙГ ХҮРГЭЕ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад “10 тэрбумын барьцаа төл, чадахгүй бол хорь” гэсэн агуулга бүхий шийдвэр гаргасан шүүг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Хувьтөгөлдөрийн Идэр

УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн Идэр 2014 оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчээр томилогджээ. Одоо энэ шүүх нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болж, нэр нь өөрчлөгдсөн.

Тэрбээр 34740.04 төгрөгийн орлоготой бол гэр бүлийнхэн нь 31700.00 төгрөгийн орлоготой аж. 362596.50  сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, гурван авто гарааштай. 20200.00 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Prius- 1,Суудлын жижиг машин,Toyota, IST машинтай, 2500.00 төгрөгийн үнэт эдлэлтэй, 20 сая төгрөгийн үнэ бүхий Эзэмших-700м2-2 газартай. 1173.00 төгрөгийн хадгаламжтай бол 25000.00 төгрөгийн зээлтэй. Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс МГЛ Бусад 4180ш, 4ш хувьцаатай

Нэр дэвшигч С.Баярцогт, Д.Ганболд нарыг “10 тэрбум” Б.Бямбасайханыг “хоёр тэрбум” төгрөгийн барьцаа хөрөнгө шүүхийн тусгай санд төл, эсвэл хоригд гэсэн шийдвэрийг гаргасан шүүгч бол Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Ёдонгийн.Цогтзандан  

Ёндонгийн Цогтзандан /2009-2013 он/ Хан-Уул дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. 013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн "Шүүх байгуулах тухай” хуулиар "Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх” Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт гарсан эрүүгийн хэрэг, маргааныг харьяалан шийдвэрлэх болсон.  Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №199 дугаар зарлигаар анхан шатны шүүхийн шүүгч нарыг томилсон байна. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр Ё.Цогтзандан. анхан шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгчээр олон жил жил ажилласан. Мөн томоохон хэргүүдийг голтой шийддэг гэдгээрээ салбартаа болоод олонд танигдсан шүүгч юм.

Тэрбээр 52599.51  төгрөгийн орлоготой бол гэр бүлийнхэн 43448.48 сая төгрөг олдог байна. 206450.00 төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, нэг авто гарааштай аж. 40000.00 төгрөгийн үнэд хүрэх oyota, Land Cruiser 100 машин хөлгөлдөг байна. 4800.00 үнэ бүхий долоон адуутай. 5000.00 сая төгрөгийн газартай, 7000.00 төгрөгийн үнэт эдлэлтэй, Эрдэнэс МГЛ ХХК, Эрдэнэс таван толгой ХК –н 3ш, 2671ш хувьцаатай юм байна.

УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт нэр дэвшигч Х.Бат-Ялалт, 29-р тойрогт нэр дэвшигч Н.Номтойбаяр нарыг ЦАГДАН ХОРИХ шийдвэр гаргасан шүүгч нь Дашцэрэнгийн Ренченхорол

Дашцэрэнгийн Ренченхорол гэдэг шүүгч уг нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхэд ажилладаг. Тэрбээр 2014 онд нэгэн шүүхийн Тамгын газрын дарга болж, 2015 онд жинхэнэ шүүгч болоод тангараг өргөж байжээ. Харин 2019 оны эхнээс эхлээд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт түр томилолтоор ажиллаж байгаа юм байна. Д.Ренченхорол нийслэлд ажиллах хугацаандаа ЗТХЯ-нд хүний амь хөнөөсөн Б.Махбалын хэргийг шүүж, шийдэлгүй байлгасаар мөрдөн байцаалтад буцаасан. Бас сүүлийн үед “сахал” Д.Эрдэнэбилэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх болсон байна. Нэг үгээр хэлбэл, "МАНАН" бүлэглэл, “Сахал” Д.Эрдэнэбилэг нар Сэлэнгээс ирсэн Д.Ренченхорол гэдэг шүүгчтэй болжээ.

Гэвч шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол”-уудыг хуульчлан заасан. Хуульд зааснаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, хэрэг нь шүүхэд шилжсэн шүүгдэгч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн, эсхүл Улсын Их Хурлын гишүүн байхаас үл хамаарч бусдаас давуу эрх эдлэх тухай үндэслэл огт тусгагдаагүй байна. Улсын Их Хурлын гишүүн байсан, ээлжит сонгуульд нэр дэвшсэн, гишүүн болсон аль ч тохиолдол нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг өөрчлөх үндэслэл болохгүй, энэхүү ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлогдож, уг ажиллагааны журмыг өөр хуулиар тогтоож болохгүйг хатуу хуульчилсан тул төрийн өндөр албан тушаал хашиж байсан гэх нэр бүхий шүүгдэгч нар Монгол Улсын бусад иргэдийн адил хууль, шүүхийн өмнө ижил тэгш эрх, үүрэгтэй байх ёстой.

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээг сонгон авч хэрэглэх, өөрчлөн тогтоох ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдсан. Нэр дэвшихээс өмнө мөрдөн байцаалт, прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, шүүхэд хэрэг нь шилжиж ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа нэр дэвшигчийн хувьд хууль хэрэгжүүлэгчид “урьд эхэлсэн ажиллагаа”-ндаа зөвшөөрөл авах асуудлыг зохицуулаагүй хэмээн мэдэгдэл гаргажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.