461-Р хорих ангид байгаа Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнээр СОНГОГДСОНД ТООЦОЖ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-30

УИХ-ын 2020 оны сонгуульд оронд даяар болж, нийт 606 нэр дэвшигчдээс 76 нь УИХ-ын гишүүний үнэмлэхээ авлаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшсэн зургаан хүн 461-р хорих ангиас сурталчилгаагаа хаасан. Тэднээс нэг нь буюу Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн 13-р тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогджээ. 

Түүнийг хорих ангиас гарч ирсэний дараа УИХ-ын гишүүний батламж, үнэмлэхийг нь олгохоор болжээ. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдогчоор татаад байгаа бөгөөд уг хэрэгтэй дүйцэх хэмжээний буюу 10 тэрбум төгрөгийн дэнчин шүүхийн тусгай санд шилжүүлэхийг даалгасан. Гэвч тэрбээр уг мөнгийг өгөөгүй учраас ийнхүү ШШЕГ-ын урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад байгаа юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.205.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.