Т.Доржханд: Би хувцаслалтдаа тэр бүр анхаараад байдаггүй. Одоо дүрэм журмыг нь дагана
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-30

УИХ-ын гишүүний үнэмлээ гардаж аваад буй Т.Доржханд гишүүдэд зориулсан сургалтад суугаад гарч ирсэний дараа тайлбар авлаа. Тэрбээр  "Өнөөдөр пүүзэн гутал өмслөө гэж шүүмжлүүлж байна. Төрдөө хүндэтгэлтэй хандалгүй яах вэ. Шүүмжлэлийг хүлээж авна. Энэ шоу, PR биш шүү. Цаашид хуулиа бариад ажиллана. Манай эхнэр авч өгч байсан гутал. Би хувцсандаа нэг их анхаардаггүй. Болхи хүн шүү. 

Цаашид төр маань хүндээ ээлтэй байгаасай. Дэлхийн парламентийн байшингуудаар орж байсан. Айхтар хувцасны хязгаарлалт гайгүй байдаг. Монголчууд харилцан адилгүй амьдралтай хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүст ийм тийм хувцас өмс гэж шаардлага тавибал жаахан иргэддээ ээлгүй юм уу даа гэж хардаг. Цаашдаа хууль журмаа дагаад явна" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.88.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.