Эрх чөлөөгөө худалдсан 100.000 төгрөгөө 4 жил цуслаад хангалуун сайхан амьдраарай!
Үйл явдал
/
2020-07-01

Буудуулах ял авсан эсэргүү шиг дээл гонжролдуулж өмсөж очоод ардын намд саналаа зарсан гуйлгачид аа!
Та нар шивэртэй оймсоо нөгөө талаар нь өмсөж дарангуйлалд байх сонголтоо өөрсдөө ингэж л хийдэг.

Одоо төр ийм, тийм байна, бид ажилгүй, орлогогүй байна гэж гоншигонох эрхгүй шүү. Арчаагүй хогийн шаарнууд одоо бурхан шүтээнээ гаргаж хаяад Ардын намынхаа хулгайчуудын хулхины мөрийн хөтөлбөртэй сэтгүүлийг гүнгэрвээндаа залаад тарааж өгсөн 100.000 төгрөгөөр нь 4 жил цадаж амьдраарай.
Тэртээ тэргүй итгэл үнэмшил, эрх чөлөөгөө таван цаасаар худалддаг гуйлгачдад хулхины сүсэг бишрэл хэрэггүй. Бурхан шүтээн чинь тонгорч, тангарна!

Чингэлтэйхээн!
Уянга, Жаргалсайхан хоёроос илүүд үзсэн наад боорцог авгай чинь саяын 4 жил энгийн нэгнээс тэрбумтан болтолоо баяжсан ч цадаж ханаагүй шүү. 3-хан жилийн дотор хагартлаа баяжаад 30 жил үйлдвэр эрхэлж, татвар төлсөн Б.Жаргалсайханаас илүү таргалсан. Одоо ирэх 4 жил офшорчин болохын тулд завгүй ажиллана. Наатхынхаа хүсэл зорилгыг нэгэнт л дэмжиж байгаа юм чинь ажил дээр нь ахиухан боорцог шуудай, шуудайгаар нь аваачиж өгөөрэй гуйлгачид аа!

Ирээдүй хойч, үр хүүхдүүдийн чинь өмнөөс би ичиж үхэх нь!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.104.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.