СХД: Иргэдийн бүлгийн ажилчид 25.6 тн хаягдлыг хогийн цэг рүү зөөвөрлөлөө
Үйл явдал
/
2021-03-27
"Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах" аяны хүрээнд цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор цасан дороос гарч буй ил задгай хог хаягдлыг цэвэрлүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэх ажил дүүргийн хэмжээнд үргэлжилж байна.
 
Энэхүү аянд нэгдэж орчны хог хаягдлыг цэвэрлэж, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж байршуулсан хайлш, хашлага, самбаруудаа буулгаж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууддаа талархал илэрхийлье.
 
Мөн сууц өмчлөгчдийн холбоод хуваарийн дагуу хүүхдийн тоглоомын талбайг угааж орчны бохирдолтыг цэвэрлэлээ.
 
Өнөөдөр /2021.03.26/ Москвагийн гудамжны 9280 мкв ногоон байгууламжийн зүлэгт талбайг самнаж цэвэрлэн хоггүй болголоо. Мөн талбайн өнгө үзэмжийг сайжруулав.
Түүнчлэн дүүргийн 4, 26, 27 дугаар хороодын нутаг дэвсгэрийн 1680 үерийн далан суваг шуудууны шар усны үерээр урссан хог хаягдлуудыг иргэдийн бүлгийн 20 ажилтан цэвэрлэж 25.6 тн хогийг Нарангийн төвлөрсөн цэг рүү зөөвөрлөн ажиллалаа.
 
"Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах" аяныг хэрэгжүүлэхэд оролцож буй дүүргийн Тамгын газрын хэлтэс албадууд, Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон холбоо НҮТББ, Хороод, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГазрууд, ТҮК, Иргэдийн бүлгийн нийт ажилчдад талархал илэрхийлье.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.187.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.