“Нээлттэй УЛААНБААТАР” хэвлэлийн хуралд оролцлоо
Үйл явдал
/
2021-09-24
Иргэд олон нийтэд нээлттэй, ил тод байх, хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг танилцуулах зорилготой “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, харьяа хэлтэс албадын дарга нар, дүүргүүдийн Засаг дарга нар цахимаар холбогдож мэдээлэл хийлээ.
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах явцын тайлан, халтиргаа гулгааны үед хэрэглэх элс, давс бодисын нөөц, ирэх онд хэрэгжих хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний талаар болон нийслэлийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар нийслэлийн удирдлагууд мэдээлэл өглөө.
 
Иргэд олон нийтэд нээлттэй байх зарчмыг нийслэл болон дүүргүүдийн удирдлагууд барьж ажиллана гэдгийг нийслэлийн Засаг дарга илэрхийллээ.
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.76.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.