СХД: Дүүргийн нийтийн эзэмшлийн 142500 м2 талбайг ариутгалаа

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан дүүргийн 25 болон 42-р хороонд мананцар үүсгэгч 2 машинаар бүрэн халдваргүйтгэл хийлээ.
Тус хороодын олон хүн зорчдог нийтийн эзэмшлийн 142500 м2 талбай болон 4 худаг, 12 автобусны буудал, явган хүний зам, авто замыг ариутгаж халдваргүйжүүлэв.
Халдваргүйжүүлэлтийг дүүргийн нийгмийн салбарын төслүүдийн удирдагч-дүүргийн Засаг даргын орлогч Э.Ниндэв болон Улаанбаатар хотын ЗАА-ны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга А.Аригун нарын хамт хяналт тавьж ажиллалаа.





Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.236.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-22
-
2025-04-24