Жилд 5-15 сая тонн нүүрс олборлон борлуулах зорилт тавин ажиллаж байна
Үйл явдал
/
2020-07-31

БИДНИЙ АМЖИЛТ-ХАМТЫН ХҮЧ

“Тавантолгой” ХК нь 1995 онд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй болсноос хойш 1-р ангилалд багтдаг ШИЛДЭГ ХУВЬЦААТ КОМПАНИ болтолоо өсөн хөгжиж байна. Анх жилдээ 20 гаруй мянган тонн нүүрс олборлон борлуулдаг байсан бол 2019 оны байдлаар 2.4 сая тонн нүүрс олборлон, 263.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, Улсын төсөвт татвар хэлбэрээр 95.2 тэрбум төгрөг төвлөрүүлэн ажиллалаа.
Мөн өнгөрөгч онд 48.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 197 хувьцаат компаниас борлуулалтын орлогоороо ХОЁРДУГААР байрт жагссан түүхэн амжилтыг үзүүллээ. Эдгээр амжилт нь уурхайчин хамт олны ХАМТЫН ХҮЧ юм.

Бид ирэх жилүүдэд ололт амжилтаа улам бататгаж, жилд 5-15 сая тонн нүүрс олборлон борлуулах зорилт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.109.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.