Их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй чиглэлийг БШУЯ гаргалаа
Үйл явдал
/
2020-07-31

Жил бүр их, дээд сургуулиуд төлбөрөө дур мэдэн, үндэслэлгүйгээр нэмлээ гэх шүүмжлэл өрнөдөг. Харин өнгөрсөн жил "Covid19" дэгдсэнтэй холбоотой танхимд хичээллээгүй. Гэсэн ч  төлбөрийн буцаан олголт хийлгүйгээр оюутнууд цахимаар хичээллэж, төгсөж буй оюутнууд дипломоо мөн цахимаар хамгаалж хэн хэндээ хохирол багатай шийдэж чадсан. 

Харин энэ жил сургуулиудын төлбөрийг нэмэхгүй гэсэн чиглэл барьж байна гэж БШУСЯ-наас мэдээллээ. “Гэхдээ сургуулиуд төлбөрийн асуудлаа дотооддоо хэлэлцэнэ. “Төлбөр нэмэх эсэхийг хичээл эхлэхээс өмнө тухайн  сургуулийн  Удирдах  зөвлөл  хуралдаж шийддэг” гэлээ.

Энэ хичээлийн жилд нийт 150 мянган оюутан суралцана. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.97.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.