Зайсан дахь 15 компаний дулааныг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас хаахаар боллоо
Үйл явдал
/
2020-07-31

Зайсан толгойд барилга барьсан нэр бүхий 15 компаний дулааныг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас хаахаар болжээ. Учир нь иргэн О.Одсүрэнгийн нэхэмжлэлийг хангасан Монгол улсын 3 шатны шүүхийн шийдвэр гарч Улаанбаатар дулааны сүлжээ компанийг хариуцагчаар татан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болсон байна.

Иргэн О.Одсүрэнгийн хувийн хөрөнгөөр баригдсан дулааны шугамнаас зөвшөөрөлгүйгээр, хулгайн аргаар буюу хууль бусаар дулаан авсан 15 компаний барилгууд дулаангүй болж иргэд хохирогч болж өвөлжихөөр болов.

Зайсанд газартай, эсвэл барилга барих гэсэн, байр авах гэсэн хүмүүс дулааны хангамжаа урьдчилан шийдэж, дулааны шугамны өмчлөгчөөс нь зөвшөөрөл авахгүй болбол энэ мэтээр хулхи дулаантай болж бизнесийн эрсдэлд орж байгааг анхаарна уу.

 Доорх нэр бүхий компаниуд дулаангүй болж байна.

1. Бөхбат ХХК-ийн Түшээ гүн хотхон

2. Сипоко ХХК-ийн Энхжин-2 хотхон

3. Номин холдинг ХХК-ийн Цэцээ гүн хотхон

4. Голден вилл ХХК

5. Далай омбо ХХК-ийн Хан түшээ хотхон

6. Гантулга бор ХХК

 7. Хан бэлчир ХХК-ийн үйлчилгээ, АОС

8. Зайсан максим АОС, Иргэн Л.Туяа

9. Баатар дулаан хан ХХК Тохилог Зайсан хотхон

 10. Эх газрын эрдэнэс ХХК-ийн Гэрэг вилла хотхон

11. Рома инвест ХХК

12. Ромбон газар ХХК-ийн Солар жарден хотхон

13. Жи энд Моторс ХХК /Сайн констракшн/

14. Жинхэнэ Уянга ХХК

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.254.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.