Баянхонгор аймгийн шинэ ЗАСАГ дарга туршлагатай замын ТЕНДЕРЧИН
Үйл явдал
/
2020-07-31

УИХ-ын 2020 оны сонгуульд Баянхонгорын МАН-ынхан тааруухан амжилт үзүүлсэн учраас аймгийн Засаг дарга Г.Батжаргалд хариуцлага тооцож буй бололтой. Түүнийг аймгийн Засаг даргын албанаас чөлөөлжээ.

Их хэмжээний мөнгө төгрөг шамшигдуулсан байж болзошгүй хэргээр АТГ-т аргамжаатай болсон нь түүнийг албан тушаалаасаа буухад нөлөөлсөн гэнэ. Харин түүний энэ албыг УИХ -ын дарга Г.Занданшатарын гарын хүн гэгдэх Мөөжиг буюу АИТХ-ын тэргүүлэгч, Д.Мөнхсайхан авсан байна. Баянхонгор аймгийн ИТХ -ын төлөөлөгч нарын ээлжит бус хуралдаанаар ийнхүү Засаг даргадаа хариуцлага тооцсон байна.

Ингэснээр шинэ Засаг Д.Мөнхсайханд гандуу байгаа орон нутгийн малчдын намаржилт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, орон нутгийн сонгуульд Намаа удирдах орж ялалт байгуулах зэрэг нэн хариуцлагатай хүнд нөхцөл байдалд ажиллахаар "нисэж ирээд байна". Долгорсүрэнгийн Мөнхсайхан нь Баянхонгор аймгийн МАН-д олон жил зүтгэсэн нэгэн юм. Аймгийн ИТХ-д Баацагаан сумыг төлөөлөн олон жил сууж байгаа бөгөөд 2016 онд орон нутагт МАН олонх болоход Засаг дарга болох гэж зүтгээд дийлээгүй. Түүнчлэн 2020 оны сонгуульд нэр дэвших мөрөөдөлтэй байсан ч тоогоор орж ирсэн Б.Батцэцэгт квотоо булаалгасан нэгэн. Тэр үед намынхандаа гомдож МАН-ын гишүүнээс гарах өргөдлөө өгч шуугиан дэгдээсэн ч Г.Занданшатар даргатай тохиролцсоны үндсэн дээр чимээгүй болсон гэлцдэг. Тэрхүү тохироо нь ийнхүү хүслийг нь хагас хугас биелүүлсэн богино настай Засаг даргын сэнтий байжээ.

Д.Мөнхсайхан нь Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын дарга болсоны дараахан Монгол улсын Төрийн мэдлийн стратегийн орд газруудыг удирддаг "Эрдэнэс Монгол" ХК-ийн санхүүгийн газрын даргаар томилогдон албан тушаалын бялуунаас өмсөж амжсан нэгэн юм. Орон нутгийн зам засварын ажлын тендерийг ХУУ хамдаг "Их Богд зам" ХХК-ийн эзэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.217.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.