Ойн тогтвортой менежментийг сайжруулах чиглэлд хамтарна
Үйл явдал
/
2020-08-01

Байгаль орчин,  аялал жуулчлалын сайд Д. Сарангэрэл НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг  хүлээн авч уулзан, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар, сайд Д.Сарангэрэл: НҮБ-ын Хүнс Хөдөө аж аухйн байгууллага болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамд хоорондын хамтын ажиллагааг өргөн цар хүрээтэйгээр нягт хамтран ажиллаж ирсэнд талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаа хэллээ. Салбарын чухал хэсэг болох ойн тогтвортой менежментийг сайжруулах, газрын доройтлыг бууруулах ажилд салбар дундын зохицуулалттай арга хэмжээ, нэгдсэн багц төлөвлөгөө хэрэгжүүлэхийг онцолсон юм.

Суурин төлөөлөгч Винод Ахужа: НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас байгаль орчны салбарт хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа, шинээр хэрэгжүүлэх боломжит төслийн  талаар танилцууллаа. Мөн нэмүү өртгийн  тогтвортой сүлжээнд суурилсан арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх замаар байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглахад дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.246.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.