Л.Мөнхтүшиг: Сидней, Себү, Улаанбаатар чиглэлийн шууд нислэгт нэг Монгол иргэн амь насаа алдав
Үйл явдал
/
2020-08-01

Өнөөдөр /2020.017.31/ Монголд газардах байсан Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцонд нэг Монгол иргэн нас баржээ.

Энэ талаар ГХЯ-ны консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодруулахад тэрээр “ Өчигдөр Сидней, Себү, Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр нутаг буцаж байсан 62 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар мэдээллийг онгоцны ахмадаас авсан даруйдаа бид УОК-ын шуурхай штабаар мэдээлэл хүргүүлээд Австрали улсад байгаа гэр бүл Монголд байгаа гэр бүлийхэнтэй нь холбоо тогтоож дэмжлэг туслалцаа үзүүлээд явж байна. Уг иргэн өнгөрсөн оны сүүлээр Австрали улсад очсон. Хүүхдүүд нь тэнд суралцдаг. Манай Австрали улсад суугаа элчин сайдтай хэд хэд уулзсан тийм сайхан хүн байсан гэж манай элчин сайд ч хэлж байсан. Австрали улсаас буцах хүсэлт гаргасан нийт 1200 гаруй хүн байна. Түүнээс 300 гаруй иргэн нь 62 наснаас дээш буюу ахмад настай хүмүүс байна. Бид эдгээр иргэдээс 100 гаруй ахмад настанг хоёр удаагийн шууд нислэгээр эх оронд нь авчирсан. Талийгаач бол хоёр дахь удаагийн шууд нислэгийн үед нас барсан. Хууч өвчтэй хүн байсан. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг хувь хүний эрүүл мэндийн нууцлалтай холбоотой зүйл болохоор мэдээллэх боломжгүй байна” хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.86.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.